 Энэхүү ном нь тус бүр нь 12000 төгрөгийн үнэтэй бөгөөд мастер багш Д.Отгонбаяр нь сүүлийн 3 жилийн турш бичиж туурвисан тав дахь томоохон бүтээл юм.
Нийгэм хөгжихийн хэрээр байгаль болон үндсэн ёс заншил маань Монголчууд биднээс улам холдон байгааг хүүхэд залуучууддаа ухааруулж, хойч үе минь өөрсдийн түүх, ахуй соёлоо хүндлэн ойлгож, ямар их агуу үндэстэн болохоо мэдэж авахад нь тус болох зорилгоор энэхүү үнэт бүтээл номоо
- Монгол Улсын Үндэсний Төв номын сан
- Хүүхдийн номын Ордон
- Булган аймгийн Дашинчилэн сумын номын сан
- Өмнөговь Аймгийн Ханхонгор сумын номын сан
- Дундговь аймгийн Мандалговь хотын номын сан
- Архангай Аймгийн нийтийн номын сан болон Батцэнгэл сум, Жаргалант, Булган, Ихтамир, Өндөр-Улаан, Өлзийт, Өгий-Нуур, Тариат, Чулуут, Хотонт, Хашаат, Цэнхэр, Цэцэрлэг, Цахир, Эрдэнэ-Мандал, Хайрхан, Хангай, Төвшрүүлэх зэрэг бүх сумын номын сан
- Увс Аймгийн нийтийн номын сан болонТүргэн, Давст, Завхан, Цагаан хайрхан, Зүүнхангай, Өндөрхангай, Зүүнговь, Баруунтуруун, Хэрлэн, Өмнөговь, Ховд, Тэс, Наранбулаг, Өлгий зэрэг сумдын номын санд өнөөдөр үнэ төлбөргүйгээр хандивлалаа.
Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооноос зохион явуулж байгаа энэ арга хэмжээ нь Монгол улсын маань хойч үе хүүхэд залуучуудад оюуны үнэтэй хөрөнгө оруулалт болж байгааг холбогдох хүмүүс цохон тэмдэглээд зах зээлийн нийгэмд шилжсэн энэ хүнд үед хүүхэд залуучууддаа МҮБХУХолбооны үлгэр дууриалаар тусалж хамтран ажиллахыг ажиллахыг уриалж байгаагаа илэрхийллээ.
Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Ангараг хэлэхдээ : Хамгийн гол нь бид энэ номоор ашиг олох гэсэндээ бус харин монгол үндэснийхээ тулааны урлаг гэдэг нь ганц дайтан тулалдах урлаг биш харин бидний болон Монгол Улсын маань оршин тогтнож ирсэний агуу нууц энэ юм гэдгийг л ойлгуулахын тулд өнгөрсөн хугацаанд үйл ажиллагаагаа зориулж ирсэний тод жишээ энэ юм.
Харин хамгийн гол нь хүрэх газраа хүрэх болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг дэвшүүлсэн юм.
Мөн бид сургалт болон бусад материалаар хүсэлт гаргасан байгууллага, хувь хүнд боломжоороо туслан, дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна ...... |