[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


"МОНГОЛ УЛСЫН АВАРГА" аваргын бүс олгох тэмцээний удирдамж
2012-12-26

 Урилга 

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . хамт олонд

             Монголын Үндэсний Бие Хамгаалах  “Монгол-Зо” Урлагийн  “Монгол Улсын Аварга”  Аваргын бүс  олгох  нээлттэй тэмцээн 2013 оны 01-р сарын 26-нд Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохиогдох тул баг тамирчдаа бэлтгэн оролцуулахыг урьж байна.

             Техникийн зөвлөгөөн: 2013 оны 01-р сарын 23-нд 18.00 цагт  МҮБХУХолбооны “Оргил” Клубын  байранд болно. \Хаяг: ЧД. 1-р 40.000т “Мөнгөн Завъяа” дэлгүүрийн хойд талд “Монгол Уламжлал”Академийн байр

         Тэмцээний жин болон  эмчийн үзлэг: 2013 оны 01-р сарын 25-нд 10.00  цагт МҮБХУХолбооны “Оргил” Клубын  байранд хийнэ

            Тэмцээний сугалаа:     2013 оны  01-р  сарын  25-нд  12.00  цагт МҮБХУХолбооны “Оргил” Клубын  байранд хийнэ.

 Тэмцээн:   Хөнгөн жин:     65 кг хүртэл

                     Дунд жин:         65 кг-75кг 

                Хүнд жин:       75 кг-аас дээш   гэсэн     3 жинд   Үндэсний  Бие  Хамгаалах   ”Монгол-Зо” Урлагийн  дүрмээр зохиогдоно.

 

Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн  Холбооны

тэмцээн зохион байгуулах комисс.

 Утас: 9191-6871.  8999-6556.  

 

 

Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо Урлагийн 

“Монгол Улсын Аварга”

Аваргын бүс олгох  нээлттэй тэмцээний

 Удирдамж 

 

Нэг.Зорилго 

       Үндэсний Бие Хамгаалах Монгол-Зо Урлагаар болон Монгол Улсад хөгжиж буй бусад Бие Хамгаалах Урлагийн төрлүүдээр хичээллэгсдийн техник ур чадварыг дээшлүүлэх, Монгол Улсын Тулааны Урлагын Аваргыг төрүүлэх зорилгоор уламжлал болгон жил бүр  нээлттэй зохион явуулна.     

Хоёр. Тэмцээн зохион явуулах журам 

       Тэмцээнийг  МҮБХУХолбооноос томилогдсон шүүгчийн зөвлөл  МОНГОЛ-ЗО Урлагийн тэмцээний тоглолтын дүрмээр зохион байгуулна. Тэмцээнд оролцож байгаа тамирчид  хар, цагаан өнгийн өмсгөл /кимоно/, заавал өмсгөлийн өмдтэй \майк фудволк\, эмзэг эрхтэний хамгаалалт, шүдний хамгаалалт, бээлий, толгойны хамгаалалт өмсөж оролцоно.  

Тэмцээнд:  Насанд хүрэгчид   Хөнгөн жин      ( 65 кг хүртэл )

                                                       Дунд жин       ( 65кг-75 кг )

                                                      Хүнд жин      (75 кг-аас дээш)  гэсэн гурван  жингийн ангилалд тамирчид “Аваргын Бүс”-ний төлөө өрсөлдөх бөгөөд баг, Холбоо, Клуб тус бүрээс  1  жинд  шилдэг 3 хүртэлх тамирчин оруулахыг зөвшөөрнө.  \3-аас илүү тамирчин\  оруулахгүй болно.            

          Тамирчид талбайд 2 минутаар 2 үе тоглоно. Оноо үнэлгээ тэнцсэн тохиолдолд дахин 1 үе сунгана.  Дахин тэнцвэл шүүгч нарын шийдвэрийг үндэслэн аль идэвхитэй, ур чадвар сайтай тоглосон тоглогчид ялалтыг өгнө. \Шүүгч нар нь шийдвэрээ ил тод туг өргөн илэрхийлнэ\  Дахин тэнцсэн тохиолдолд жин үзэж аль хөнгөн жинтэй тамирчинд ялалтыг өгнө. \Шаардлагатай тохиолдолд ерөнхий шүүгч 1 үе сунгана\

 

 

 Гурав.Тэмцээний тоглолтын дүрэм 

 

 Тамирчинд зөвшөөрөгдөх техникийн өгөгдөхүүнүүд.      

 

     -  Унаснаас бусад тохиолдолд гарч болох бүхий л нөхцөлд  хөл, гар,  шидэлтийн бүх техникийг хэрэглэх.

     -  3 секунд хүртэл хугацаанд барьц авч зуурах, шидэлтийн мэх хийх.

     -  Тоглогч нь цаашид тоглох чадваргүй болсноо мэдэгдэх (амаар болон дохиогоор)    мөн татгалзах        

 Тамирчинд хориглох техникийн өгөгдөхүүнүүд.

        -     Эмзэг эрхтэн рүү өшиглөлт цохилтыг шууд санаатайгаар хийх

-       Өрсөлдөгчөө газар унасан тохиолдолд цохилт өшиглөлтийн хүчийг биед нь шингээх

-    Шүүгчийн зөвшөөрөлгүй зориулалтын бус хамгаалалт хэрэглэх, /хатуу болон хэт зузаан шилбэ, тохой, өвдөгний хамгаалалт/

-       Толгойгоор цохих / мөргөх /

-       Толгойны хамгаалалтнаас / Шлям/ барьц авах

-       Дэвжээг үл хүндэтгэсэн болон харьцааны зохисгүй байдал гаргах  \ амаар болон хэлбэрээр\

 Оноо үнэлгээ өгөх

Хагас оноо:

-     Цохилт өшиглөлтийн хүчээр хөнгөн саатал /шок/-д оруулах буюу үнэлгээ өгөхүйц тэнцвэр алдуулах.

-       Шидэлтийн ердийн мэхийг амжилттай хийх

-       Унасан хэвтээ байдалд буй тоглогчид техникийн өндөр үзүүлэлттэйгээр өрсөлдөгчийн хаалтанд тулгарахгүйгээр цохилт өшиглөлтийг амжилттай хийх

Бүтэн оноо:

-       Цохилт өшиглөлтийн хүчээр өрсөлдөгчөө унагах буюу хүнд сааталд оруулан  8 хүртэл тоолуулах

-       Нисэлттэй шидэлтийн мэхийг амжилттай хийх

Цэвэр ялалт:

-       Өрсөлдөгчөө тоглолтыг үргэлжлүүлэх чадваргүй буюу  ухаангүй байдал /накаут/-д оруулан 10 хүртэл       тоолуулах

-       Оноо,  торгуулийн хэмжээ цэвэр ялалтын харьцаанд хүрсэн үед

-       Өрсөлдөгч тал татгалзах болон дэвжээнд урьснас хойш 1 минут өнгөрсөн бол

 

 Дөрөв. Тэмцээний шагнал 

 

 Жингийн ангилал:                    Хөнгөн жин: 1, 2, 3

                                                     Дунд жин:     1, 2, 3

                                                   Хүнд жин:  1, 2, 3 байр, шилдэг  ур чадвартай тоглогч, шилдэг дайчин тоглогч,   шилдэг  шүүгч  шалгаруулж  Аваргын бүс, цом, диплом, медаль, мөнгөн шагнал, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнаж урамшуулна.

     Шагналт байранд шалгарсан МҮБХУХолбооны тамирчдын зэрэг цолыг журмын дагуу  1 шат  ахиулан шагнана.  

 Тав. Дасгалжуулагчийн үүрэг хариуцлага

 Баг хариуцсан дасгалжуулагч нь тамирчдыг тэмцээний дүрэмтэй чанд танилцуулж,  тэмцээний үед хамт байж дэвжээнд тамирчдаа биечлэн гаргаж өгнө. \зөвхөн бэлтгэлийн хувцастай\

Баг тамирчдаа оролцуулах холбоо клубууд  заавал стандартын шаардлага хангасан шлям , бээлий \10 унцаас багагүй\ ,  эмзэг эрхтэний хамгаалалт, шүдны хамгаалалт зэрэг хэрэглэлтэй байна. 

      Нийт оролцох тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өөрсдөөр нь баталгаа гаргуулан  мэдүүлэгт заавал гарын үсэг зуруулсан байх,  мэдүүлэг болон 1 % зураг техникийн зөвлөгөөн дээр авч ирнэ.

        Техникийн зөвлөлгөөнд  тамирчдын мэдүүлгийг авч ирээгүй бол тэмцээнд  оролцуулах  боломжгүй болно.

       

2173 hitsPrint