 Өчигдөр буюу 2013 оны 01-р асрын 10-ны өдөр Налайх дүүрэгт байрлах ХЦ-ийн Тусгай Салбарын байранд Налайх Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг Хүчний байгууллагуудын Бие Хамгаалах Урлагийн Аварга Шалгаруулах Тэмцээнийг Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн төрлөөр Хилийн Цэргийн Тусгай Салбар хамтран анх удаа амжилттай зохион явууллаа.
Тэмцээнд: ХЦ-ийн Тусгай салбар, Зэвсэгт Хүчний 014, 327-р ангиуд, Налайх Дүүргийн Цагдаагийн Хэлтэс зэрэг 6 багийн 60 гаруй тамирчид өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Энэ тэмцээнд шагналт байранд орсон тамирчид нь 2013 оны 01-р асрын 26-ны өдөр зохиогдох Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн "МОНГОЛ УЛСЫН АВАРГА" аваргын бүс олгох нээлттэй тэмцээнд оролцох юм.
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Хилийн Цэргийн Тусгай Салбар "Алтан Шонхор" клубын хамт олонд талархал дэвшүүлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
Мөн тус тэмцээний өмнө ХЦ-ийн тусгай салбар "Алтан Шонхор" клубын 22 тамирчин Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн тангараг өргөж албан ёсоор Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны гишүүнээр элсэх ёслолын ажиллагаа боллоо. |