 Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны Өсвөр үе, Залуучууд, Насанд хүрэгчдийн 2013 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнийг 2013 оны 12-р сарын 01-ний өдөр Хан Уул Дүүргийн Соёлын Ордонд зохион явуулна. Холбооны салбар зөвлөл, клубуудыг оролцохыг урьж байна.
Жич: Тэмцээнд Бие Хамгаалах Урлагийн мэргэжлийн тамирчид болон МУ-ын Спортын Мастераас дээш цолтой, мөн “Монгол-Зо” Урлагийн “Мандах” цол 1-р дан Хар бүснээс дээш зэрэгтэй тамирчдыг оролцуулахгүй болно.
Техникийн зөвлөлгөөн: 2013 оны 11-р сарын 27-нд 19.00 цагт МҮБХУХолбооны “Монгол Нударга” Клубын байранд болно.
Тэмцээний жин болон эмчийн үзлэг: 2013 оны 11-р сарын 30-нд 12.00 цагт МҮБХУХолбооны “Монгол Нударга” Клуб-ын байранд хийнэ.
Тэмцээний сугалаа: 2013 оны 11-р сарын 30-нд 13.00 цагт МҮБХУХолбооны “Монгол Нударга” Клуб-ын байранд хийнэ.
Тэмцээн:
1. Өсвөр үе 9-12 нас /Хөнгөн жин/
3. Өсвөр үе 9-12 нас /Хүнд жин/
4. Өсвөр үе 13-15 нас /Хөнгөн жин/
5. Өсвөр үе 13-15 нас /Хүнд жин/
6. Залуучууд /16-18 нас/
7. Насанд хүрэгчид Хөнгөн жин /-65 кг хүртэл/
8. Насанд хүрэгчид Дунд жин /65-75 кг/
9. Насанд хүрэгчид Хүнд жин /75-кг-аас дээш/ гэсэн 8 ангилалд Үндэсний Бие Хамгаалах ”Монгол-Зо” Урлагийн өсвөр үе, насанд хүрэгчдийн тоглолтын дүрмээр зохиогдоно.
|