 |
| |
| [2025-10-10] |  | |
| | | | [2025-10-10] |  | |
| | | | [2025-05-13] |  | |
| | | | [2025-04-01] |  | |
| | | | [2025-03-06] |  | |
| | |
| |
 |
| |
| |
|
 |
 |

| үзүүлэх тоглолт хийв. | | 2014-05-26 |  "Монгол Нударга" Сургууль нь Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны ууган сургууль бөгөөд үйл ажиллагаагаа явуулаад 19 жил болж байгаа юм.
Тус сургуулиас Тив, Дэлхий, Улсдаа нэрээ гаргасан олон тамирчид төрөн гарсан бөгөөд эх орныхоо хүүхэд залуучуудыг бие бялдарын өв тэгш хүмүүжилтэй, үндэс гарал, түүх соёлоо дээдэлдэг монгол хүн болгон төлөвшүүлэхэд өнөөдрийн түвшинд үр бүтээлтэй ажиллаж байгаа спортын цөөхөн байгууллагын нэг юм.
Хийсэн үзүүлэх тоглолтын онцлог , чадвараас нь харахад "Монгол-Зо" урлагийн хөгжил өөрийн гэсэн нүүр царай онцлогтой, хөлөө олсон, үзэх харах техник\ташуур мэх, аргачилал г.м\ өгөгдхүүнээр баялаг тулааны урлагийн бие даасан төрөл болон хөгжсөн нь харагдаж байлаа.
Тамирчин Амин-Эрдэнэ, Додгүү нар нь сүүлийн үеийн монгол тулааны урлагийн залгамж өндөр чадварт хүрсэнийг харуулж чадсан нь олны талархалыг хүлээсэн ташуурын гоцлол, болон Хос Мод\нунчайк\-ийн үзүүлбэрүүдээс харагдаж байлаа.
Тус үзүүлэх тоглолтыг бэлтгэн олонд толилуулсан Багш Д.Төгсбаяр, Б.Наранбадрах, Д.Балдангомбо, Б.Зоригт болон оролцсон өсвөр үеийн шавь тамирчиддаа спортын өндөр амжилт, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсээд ур чадвар нь улам улам сайжрахын ерөөлийг өргөн барья. | |
|
|