 Хэнтий аймгийн Бор-Өндөр хот дахь Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны “Тас” клуб нь дасгалжуулагч багш Б.Ганхуягийн санаачлагаар Бор-Өндөрийн Уулын Баяжуулах Үйлдвэрийн харъяанд 1994 онд анх байгуулагдсан бөгөөд одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа манай Холбооны анхны клубуудын нэг билээ.
Энэ хугацаанд зүүн бүсийн УАШТэмцээнийг Бор-Өндөр хотод Уулын Баяжуулах Үйлдвэр болон Бор-Өндөр хотын захиргаатай хамтран 3 удаа амжилттай зохион байгуулсанаас гадна Монгол Улсын болон олон улсын олон тэмцээн уралдаанд баг тамирчид нь тогтмол амжилттай оролцсоор ирсэн шилдэг клуб юм.
Мөн тус клубын шилдэг дасгалжуулагч тамирчид нь Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үзүүлэх тоглолтонд манай Холбооны шилдэг 150 хүний тоглолт хийхэд нь амжилттай оролцож байсан бөгөөд Монгол Улсад анх удаа Үндэсний сурын спортыг тулааны урлагтай хослуулан дахин давтагдашгүй тоглолт хийн Монгол Улсаа болон үндэсний спортуудыг дэлхий дахинд түгээн сурталчлахад өндөр хувь нэмэр оруулсан юм.
2014 оны 06-р сарын 13, 14-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны “Тас” клубын үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын хүрээнд Зүүн бүсийн Аварга Шалгаруулах 4 дахь удаагийн өсвөр үеийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулах тул тэмцээнд орох баг тамирчдыг урьж байна.
Утас: 8999-6556, 9191-6871, 9861-6548.
|