[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Зүүн бүсийн АШТэмцээний УДИРДАМЖ
2014-05-28

          2014 оны 06-р сарын 13, 14-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны  “Тас”  клубын үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэрэмжит Зүүн бүсийн Аварга Шалгаруулахөсвөр үеийн нээлттэй тэмцээнийг зохион байгуулах  тул бие хамгаалах урлагаар хичээллэгч хүүхэд залуучууд холбоо клубуудыг  урьж байна. Тэмцээн нь Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн өсвөр үе, эмэгтэйчүүдийн тэмцээний тоглолтын дүрмээр зохиогдоно. 

 Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны  Бор Өндөр хот дахь "Тас" клубын нэрэмжит Зүүн бүсийн Аварга Шалгаруулах нээлттэй тэмцээний Тэмцээний Удирдамж

 

 Нэг.Зорилго

        Бие Хамгаалах Урлагаар хичээллэгсдийн техник ур чадварыг дээшлүүлэх,  хөдөө орон нутагт тулааны урлагийг хөгжүүлэх зорилгоор  зохион явуулна.

     Хоёр. Тэмцээн зохион явуулах журам 

       Тэмцээнийг  МҮБХУХолбооноос томилогдсон шүүгчийн зөвлөл  МОНГОЛ-ЗО Урлагийн тэмцээний тоглолтын дүрмээр зохион байгуулна. Тэмцээнд оролцож байгаа тамирчид  хар өнгийн өмсгөл /кимоно,  хантааз, / эмзэг  эрхтэний хамгаалалт, бээлий, толгойны хамгаалалт, шүдний хамгаалалт өмсөж оролцоно. 

Жич: Тэмцээнд Бие Хамгаалах Урлагийн мэргэжлийн тамирчид болон  МУ-ын Спортын Мастераас дээш цолтой,  мөн “Монгол-Зо” Урлагийн “Мандах” цол 1-р дан Хар бүснээс  дээш зэрэгтэй тамирчдыг  оролцуулахгүй болно.

 Тэмцээнийг                    -Өсвөр үе:    \эрэгтэй\ 30кг, 33кг, 38кг, 44кг, 48кг, 54кг, 62кг, 66кг гэсэн жинд

                                           -Өсвөр үе:     \эмэгтэй\ 32кг, 47кг, 54кг гэсэн   жингийн ангилалаар зохион явуулна.

Тэмцээнд: 1997 оны 01 сарын 01-нээс хойш төрсөн өсвөрийн тамирчдыг оролцуулна. Техникийн зөвлөлгөөн: 2014 оны 06-р сарын 12-нд 16.00 цагт Бор Өндөр цогцолбор сургуулийн спорт зааланд зохиогдоно. 

  Гурав.Тэмцээний тоглолтын дүрэм 

-Тамирчид талбайд 2 минутаар 2 үе тоглоно. Оноо үнэлгээ тэнцсэн тохиолдолд дахин 1 үе сунгана.  Дахин тэнцсэн тохиолдолд жин үзэж аль хөнгөн жинтэй тамирчинд ялалтыг өгнө.

  Тамирчинд зөвшөөрөгдөх техникийн өгөгдөхүүнүүд.      

  -Унаснаас бусад тохиолдолд гарч болох бүхий л нөхцөлд “Монгол-Зо” Урлагийн зөвшөөрөгдсөн тоглолтын дүрмийн дагуу хөл, гар,  шидэлтийн бүх техникийг хэрэглэх.

 

 -3 секунд хүртэл хугацаанд барьц авч зуурах, шидэлтийн мэх хийх.

 -Тоглогч нь цаашид тоглох чадваргүй болсноо мэдэгдэх (амаар болон дохиогоор) мөн татгалзах        

 Тамирчинд хориглох техникийн өгөгдөхүүнүүд.

-Эмзэг эрхтэн рүү өшиглөлт цохилтыг шууд санаатайгаар хийх

-Өрсөлдөгчөө газар унасан тохиолдолд цохилт өшиглөлтийн хүчийг биед нь шингээх

-Шүүгчийн зөвшөөрөлгүй зориулалтын бус хамгаалалт хэрэглэх, /хатуу болон хэт зузаан шилбэ, тохой, өвдөгний хамгаалалт/

-Толгойгоор цохих / мөргөх /

-Толгойны хамгаалалтнаас / Шлям/ барьц авах

-Дэвжээг үл хүндэтгэсэн болон харьцааны зохисгүй байдал гаргах                     

 / амаар болон хэлбэрээр /

Оноо үнэлгээ өгөх 

Нэг оноо:

Эсрэг тоглогчийнхоо их биеийн хэсэгт хөлийн техникийг цэгийн мэдрэмжтэйгээр, зөв техникээр хаалтанд тулгарахгүйгээр хийсэн тохиолдолд

Эсрэг тоглогчийнхоо толгойн хэсэгт гарын цохилтыг цэгийн мэдрэмжтэйгээр, зөв техникээр хаалтанд тулгарахгүйгээр хийсэн тохиолдолд

Хоёр оноо:

            Эсрэг тоглогчид хөлийн техникийг цэгийн мэдрэмжтэйгээр, зөв техникээр дээд түвшинд буюу толгойн хэсэгт хаалтанд тулгарахгүйгээр хийсэн тохиолдолд

Унасан хэвтээ байдалд буй тоглогчид техникийн өндөр үзүүлэлттэйгээр өрсөлдөгчийн хаалтанд тулгарахгүйгээр цохилт өшиглөлтийг амжилттай хийх

\хэн ч харсан хэрвээ шингээсэн бол тухайн өрсөлдөгч хүнд байдалд орох нь илт харагдсан бол\

Гурван оноо:

Цохилт өшиглөлтийн хүчээр хөнгөн саатал /шок/-д оруулах буюу үнэлгээ өгөхүйц тэнцвэр алдуулах.

Шидэлтийн мэхийг ойлгомжтой цэвэрхэн амжилттай хийж эсрэг тоглогчийг газарт хаясан үед

Цэвэр ялалт:

Цохилт өшиглөлтийн хүчээр өрсөлдөгчөө унагах буюу хүнд сааталд оруулан  тоолуулсан бол

Шидэлтийн мэхийг нисэлттэй олон техникийн өндөр үзүүлэлттэй хийсэн бол

Авсан онооны нийлбэр 10 оноонд хүрсэн бол

Эмчийн дүгнэлтээр өрсөлдөгч нь тоглолтыг үргэлжлүүлэх чадваргүй болсон, өөрөө татгалзсан, дэвжээнд гарч тоглохыг дуудсанаас хойш 1 минут өнгөрсөн бол

Сануулга онооны харьцаа:

Нэг сануулга нь 1 оноотой тэнцүү байна.

Торгууль онооны харьцаа:

Нэг торгууль нь 3 оноотой тэнцүү байна.

  Дөрөв. Тэмцээний шагнал:   жин тус бүр  1, 2, 3  байр,  цом, диплом, медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. Багийн дүнг медалийн онооны тоогоор тооцон гаргаж 1, 2, 3  байр,  цом, диплом, медалиар шагнаж урамшуулна.

 Мөн шилдэг өсвөрийн тамирчныг  шалгаруулж  медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

 

  Тав. Клуб, Дасгалжуулагчийн үүрэг хариуцлага   

Баг хариуцсан дасгалжуулагч нь тамирчдыг тэмцээний дүрэмтэй чанд танилцуулж,  тэмцээний үед хамт байж дэвжээнд тамирчдаа биечлэн гаргаж өгнө. \зөвхөн бэлтгэлийн хувцастай\

Баг тамирчдаа оролцуулах салбар клубууд  заавал стандартын шаардлага хангасан шлям , бээлий, эмзэг эрхтэний хамгаалалт, шүдны хамгаалалт зэрэг хэрэглэлтэй байна.

            Нийт оролцох тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өсвөр үе, залуучуудын насны ангилалд оролцох  тамирчдийг эцэг эхээр нь баталгаа гаргуулан  заавал гарын үсэг зуруулсан байх,  насанд хүрэгчдийн ангилалд оролцох тамирчдаар өөрсдөөр нь баталгаа гаргуулан  мэдүүлэгт заавал гарын үсэг зуруулсан байх, мэдүүлгийг  техникийн зөвөлгөөн дээр авч ирнэ. Дэвжээний төлбөр 5.000₮. Техникийн зөвлөлгөөнд  тамирчдын 1% цээж зураг,  бичиг баримтыг \Иргэнийн үнэмлэх, Төрсний гэрчилгээ,  ЭМД-ын дэвтэр\ болон   мэдүүлгийг авч ирээгүй бол тэмцээнд  оролцуулах  боломжгүй болно.

    Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны тэмцээн зохион байгуулах комисс.

 

 

 

2044 hitsPrint