[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


"Монгол Улсын Аварга" аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УДИРДАМЖ
2014-12-19

  

УРИЛГА

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . хамт олонд

           Монголын Үндэсний Бие Хамгаалах  “Монгол-Зо” Урлагийн  2015 оны “Монгол Улсын Аварга”  аваргын бүс  олгох нээлттэй тэмцээн 2015 оны 02-р сарын 01-нд зохиогдох тул баг тамирчдаа бэлтгэн оролцуулахыг урьж байна. /Тус тэмцээнд зөвхөн аваргууд Аваргын бүсний төлөө тулалдах болно/

   Техникийн зөвлөгөөн: 2015 оны 01-р сарын 24-нд 15.00 цагт  МҮБХУХолбооны  “Монгол Нударга” Клубын  байранд болно.   /Хаяг: ЧД. 1-р 40.000т, “Мөнгөн Завъяа” дэлгүүртэй байр, хойд талаас орох/

    Тэмцээний жин болон  эмчийн үзлэг: 2015 оны 01-р сарын 31-нд 10.00  цагт МҮБХУХолбооны “Монгол Нударга” Клубын  байранд хийнэ.

   Тэмцээний сугалаа:     2015 оны  01-р  сарын  31-нд  12.00  цагт

МҮБХУХолбооны “Монгол Нударга” Клубын  байранд хийнэ.

 Тэмцээн:    Хөнгөн жин:     65 кг хүртэл

                     Дунд жин:        65 кг-75кг 

                     Хүнд жин:    75 кг-аас дээш  гэсэн 3 жинд Үндэсний Бие Хамгаалах  ”Монгол-Зо” Урлагийн  дүрмээр зохиогдоно.

 

 

  Монголын Үндэсний Бие Хамгаалах

Урлагийн Холбоо

  Утас: 9191-6871.  8999-6556. 

Web: www.mongol-zo.com

   2014.12.20

    Улаанбаатар хот

 

 

 

 

   Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо Урлагийн  

“Монгол Улсын Аварга”

Аваргын бүс олгох  нээлттэй тэмцээний

 Удирдамж

 

Нэг.Зорилго

        Үндэсний Бие Хамгаалах Монгол-Зо Урлагаар болон Монгол Улсад хөгжиж буй Бие Хамгаалах Урлагийн төрлүүдээр хичээллэгсдийн техник ур чадварыг дээшлүүлэх, Монгол Улсын Тулааны Урлагын аваргуудын Аваргыг төрүүлэх зорилгоор уламжлал болгон жил бүр  нээлттэй зохион явуулна.

     Хоёр. Тэмцээн зохион явуулах журам

        Тэмцээнийг  МҮБХУХолбооноос томилогдсон шүүгчийн зөвлөл  Монгол-Зо” Урлагийн тэмцээний тоглолтын дүрмээр зохион байгуулна. Тэмцээнд оролцож байгаа тамирчид   өмсгөл, /кимоно, хантааз/ заавал өмсгөлийн өмдтэй \майк фудволк\, эмзэг эрхтэний хамгаалалт, шүдний хамгаалалт, бээлий, өмсөж оролцоно. 

 Тэмцээнд:  Насанд хүрэгчид             Хөнгөн жин   ( 65 кг хүртэл )

                                                                       Дунд жин       ( 65кг-75 кг )

                                                           Хүнд жин       (75 кг-аас дээш)  гэсэн гурван  жингийн ангилалд бие хамгаалах урлагийн аль нэгэн төрлөөр Аварга болж байсан тамирчид “Аваргын Бүс”-ний төлөө өрсөлдөх бөгөөд баг, Холбоо, Клуб тус бүрээс  1  жинд  шилдэг 3 хүртэлх тамирчин оруулахыг зөвшөөрнө.  \3-аас илүү тамирчин\  оруулахгүй болно.            

          Тамирчид талбайд 2 минутаар 2 үе тоглоно. Оноо үнэлгээ тэнцсэн тохиолдолд дахин 1 үе сунгана.  Дахин тэнцвэл шүүгч нарын шийдвэрийг үндэслэн аль идэвхитэй, ур чадвар сайтай тоглосон тоглогчид ялалтыг өгнө.  /Шүүгч нар нь шийдвэрээ ил тод туг өргөн илэрхийлнэ/ Дахин тэнцсэн тохиолдолд жин үзэж аль хөнгөн жинтэй тамирчинд ялалтыг өгнө. /Шаардлагатай тохиолдолд ерөнхий шүүгч 1 минут сунгаж болно./

 

  Гурав. Тэмцээний тоглолтын дүрэм

    Тамирчинд зөвшөөрөгдөх техникийн өгөгдөхүүнүүд.        

     - Унаснаас бусад тохиолдолд гарч болох бүхий л нөхцөлд  хөл, гар,  шидэлтийн бүх техникийг хэрэглэх.

     -  3 секунд хүртэл хугацаанд барьц авч зуурах, шидэлтийн мэх хийх.

     -  Тоглогч нь цаашид тоглох чадваргүй болсноо мэдэгдэх (амаар болон дохиогоор)    мөн татгалзах        

 Тамирчинд хориглох техникийн өгөгдөхүүнүүд.

      -     Эмзэг эрхтэн рүү өшиглөлт цохилтыг шууд санаатайгаар хийх

-       Өрсөлдөгчөө газар унасан тохиолдолд цохилт өшиглөлтийн хүчийг биед нь шингээх

-       Шүүгчийн командаас өмнө болон хойно аливаа үйлдэл хийх

-       Шүүгчийн зөвшөөрөлгүй зориулалтын бус хамгаалалт хэрэглэх, /хатуу болон хэт зузаан шилбэ, тохой, өвдөгний хамгаалалт/

-       Толгойгоор цохих / мөргөх /

-       Толгойны хамгаалалтнаас / Шлям/ барьц авах

-       Дэвжээг үл хүндэтгэсэн болон харьцааны зохисгүй байдал гаргах  \ амаар болон хэлбэрээр\

 

      Оноо үнэлгээ өгөх

        Хагас оноо:

-     Цохилт өшиглөлтийн хүчээр хөнгөн саатал /шок/-д оруулах буюу үнэлгээ өгөхүйц тэнцвэр алдуулах.

-       Шидэлтийн ердийн мэхийг амжилттай хийх

-       Унасан хэвтээ байдалд буй тоглогчид техникийн өндөр үзүүлэлттэйгээр өрсөлдөгчийн хаалтанд тулгарахгүйгээр цохилт өшиглөлтийг амжилттай хийх

Бүтэн оноо:

-       Цохилт өшиглөлтийн хүчээр өрсөлдөгчөө унагах буюу хүнд сааталд оруулан  8 хүртэл тоолуулах

-       Нисэлттэй шидэлтийн мэхийг амжилттай хийх

Цэвэр ялалт:

-       Өрсөлдөгчөө тоглолтыг үргэлжлүүлэх чадваргүй буюу  ухаангүй байдал /накаут/-д оруулан 10 хүртэл тоолуулах

-       Оноо,  торгуулийн хэмжээ цэвэр ялалтын харьцаанд хүрсэн үед

-       Өрсөлдөгч тал татгалзах болон дэвжээнд дуудсанаас хойш 1 минут өнгөрсөн бол

 

 Дөрөв. Тэмцээний шагнал 

         Жингийн ангилал:                  Хөнгөн жин: 1, 2, 3

                                                           Дунд жин:     1, 2, 3

                                                 Хүнд жин:  1, 2, 3 байр,  шилдэг  ур  чадвартай  тоглогч, шилдэг дайчин тоглогч,  шилдэг шүүгч  шалгаруулж  Аваргын бүс,  цом,  диплом, медаль,  мөнгөн шагнал,  ивээн тэтгэгчдийн шагналаар шагнаж урамшуулна.

     Шагналт байранд шалгарсан МҮБХУХолбооны тамирчдын зэрэг цолыг журмын дагуу  1 шат  ахиулан шагнана.

 

     Тав. Дасгалжуулагчийн үүрэг хариуцлага 

Баг хариуцсан дасгалжуулагч нь тамирчдыг тэмцээний дүрэмтэй чанд танилцуулж,  тэмцээний үед хамт байж дэвжээнд тамирчдаа биечлэн гаргаж өгнө. \зөвхөн бэлтгэлийн хувцастай\

Баг тамирчдаа оролцуулах холбоо клубууд  заавал стандартын шаардлага хангасан шлям, бээлий \10 унцаас багагүй\ , эмзэг эрхтэний хамгаалалт, шүдны хамгаалалт зэрэг хэрэглэлтэй байна.

      Нийт оролцох тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өөрсдөөр нь баталгаа гаргуулан  мэдүүлэгт болон баталгааны хуудсанд заавал гарын үсэг зуруулсан байх,  мэдүүлэг болон аварга болж байсаныг нотлох бичиг баримт, 1 % зураг, дэвжээний төлбөр /мандатны мөнгө/ болох 20.000₮ зэргийг  техникийн зөвлөгөөн дээр авч ирнэ.

      Техникийн зөвлөлгөөнд  тамирчдын мэдүүлгийг авч ирээгүй бол тэмцээнд  оролцуулах  боломжгүй болно.

      

 

Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны   

        тэмцээн зохион байгуулах комисс.

 

1729 hitsPrint