[2025-10-10]
2025 он УАШТэмцээний Урилга
 
[2025-10-10]
2025 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2025-05-13]
"Аваргуудын АВАРГА 2025" Тэмцээн амжилттай зхиогдлоо
 
[2025-04-01]
"АВАРГУУДЫН АВАРГА" Аваргын бүс олгох нээлттэй тэмцээний УРИЛГА, УДИРДАМЖ
 
[2025-03-06]
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа
 
 
 
 


Манай Холбоо Таны Телевиз ТВ-9 тэй
2015-01-21

 Энэ жилээс эхлэн Холбооны мэдээллийн ивээн тэтгэгчээр Таны Телевиз уриатай ТВ-9 телевиз нь 3-н жилийн хугацаатай мэдээллийн тал дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

2-р сарын 1-нд хуучин Спортын Төв ордонд зохиогдох "Монгол Улсын Аварга 2015" тэмцээнийг сурталчлан нэвтрүүлэг бэлтгэн гаргах бөгөөд манай Холбоо нь дараагийн жилээс эхлэн энэ тэмцээнийг олон улсын чанартай тэмцээн болгохоор зорилго тавин ажиллаж байна.

Манай улсад тулааны ямар нэгэн төрлөөр хичээллэж байгаа тамирчдын бас нэгэн гол зорилго бол Монгол-Зо урлагын энэ тэмцээнд оролцох эрхийг олж авах, улмаар аваргын бүсний эзэн болох хүсэл нэмэгдсэнээр мөн тэмцээний шударга шүүлт, нэр хүнд өссөний улмаас жилээс жилд оролцох тамирчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Тэмцээн Зохион Явуулах Комиссоос тус тэмцээнд өрсөлдөх тамирчны шалгуурыг өндөрсгөж тулааны аль нэгэн төрөлдөө аварга болсон байх болзол, заалтыг гаргасан байэна.

Сонирхуулахад Д.Отгонбаяр багшийн отгон шавь нарын нэг Монгол-Зо урлагийн мэргэшсэн мастер У.Үүрийн цолмон нь Монгол Улсын Аварга тэмцээний бөгөөд Монголын Шилдэг Тулааны Тамирчдын Холбооноос зохион байгуулдаг MGL-1 мэргэжлийн кик боксын тэмцээний хошой аварга болж Холбооны рекордыг эзэмшээд байна.

Тэмцээн ямар нэгэн төлбөр, тасалбаргүй тул та бүхэн өөрийн гэр бүл, найз нөхдөө дагуулан ирж сонирхоорой...

Шилдэг аваргуудын сонирхолтой тулааныг та зөвхөн

тэндээс л олж үзэх болно.

 

2505 hitsPrint