
2025 оны 10-сар 10-ны өдөр
Үндэсний Бие Хамгаалах “ Монгол-Зо” Урлагийн
2025 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээний
Удирдамж
Нэг. Зорилго
Үндэсний Бие Хамгаалах “Монгол-Зо” Урлагаар хичээллэгсдийн техник ур чадварыг дээшлүүлэх, зэрэг цолыг ахиулах, мэргэжлийн тамирчдыг төрүүлэн гаргах зорилгоор уламжлал болгон жил бүр зохион явуулна.
Хоёр. Тэмцээн зохион явуулах журам
Тэмцээнийг МҮБХУХолбооноос томилогдсон шүүгчийн зөвлөл “МОНГОЛ-ЗО” Урлагийн тэмцээний тоглолтын дүрмээр зохион байгуулна. Тэмцээнд оролцож байгаа тамирчид заавал хантааз, хар өнгийн өмсгөл /кимоно/ эмзэг эрхтэний хамгаалалт, бээлий, толгойны хамгаалалт, хөлний хамгаалалт, шүдний хамгаалалт өмсөж оролцоно. Тэмцээнд зөвхөн Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны гишүүд болон салбар клубуудын бүртгэлтэй тамирчид оролцоно.
Жич: Тэмцээнд Бие Хамгаалах Урлагийн мастерууд, мэргэжлийн холбоодод тулалдаж байгаа, байсан тамирчид болон МУ-ын Спортын дэд Мастераас дээш цолтой тамирчдыг оролцуулахгүй болно.
Тэмцээнийг:
-Өсвөр үе 6-7 нас хөнгөн болон хүнд жинд
-Өсвөр үе 8-9 нас хөнгөн болон хүнд жинд
-Өсвөр үе 10-11 нас хөнгөн болон хүнд жинд
-Өсвөр үе 12-13 нас хөнгөн болон хүнд жинд
-Өсвөр үе 14-15 нас хөнгөн болон хүнд жинд
-Залуучууд 16-17 нас жин харгалзахгүй
-Охидууд 6-7 нас жин харгалзахгүй
-Охидууд 8-9 нас жин харгалзахгүй
-Охидууд 10-11 нас жин харгалзахгүй
-Охидууд 12-13нас жин харгалзахгүй
-Охидууд 14-15 нас жин харгалзахгүй
-Охидууд 16-17 нас жин харгалзахгүй
-Эмэгтэйчүүд /Насанд хүрэгчид/ жин харгалзахгүй
-Насанд хүрэгчид: Хөнгөн жин /-65 кг хүртэл/
-Насанд хүрэгчид: Дунд жин /65-75 кг/
-Насанд хүрэгчид: Хүнд жин /75-кг-аас дээш/ гэсэн 21 ангилалаар зохион явуулна.
Гурав. Тэмцээний тоглолтын дүрэм
-Тамирчид талбайд 2 минутаар 2 үе тоглоно. Оноо үнэлгээ тэнцсэн тохиолдолд дахин 1 үе сунгана. /ерөнхий шүүгч 1 минут сунгаж болно/ Дахин тэнцсэн тохиолдолд жин үзэж аль хөнгөн жинтэй тамирчинд ялалтыг өгнө.
Тамирчинд зөвшөөрөгдөх техникийн өгөгдөхүүнүүд.
-Унаснаас бусад тохиолдолд гарч болох бүхий л нөхцөлд “Монгол-Зо” Урлагийн зөвшөөрөгдсөн тоглолтын дүрмийн дагуу хөл, гар, шидэлтийн бүх техникийг хэрэглэх.
-3 секунд хүртэл хугацаанд барьц авч зуурах, шидэлтийн мэх хийх.
-Тоглогч нь цаашид тоглох чадваргүй болсноо мэдэгдэх (амаар болон дохиогоор) мөн татгалзах
Тамирчинд хориглох техникийн өгөгдөхүүнүүд.
-Эмзэг эрхтэн рүү өшиглөлт цохилтыг шууд санаатайгаар хийх
-Өрсөлдөгчөө газар унасан тохиолдолд цохилт өшиглөлтийн хүчийг биед нь шингээх
-Шүүгчийн зөвшөөрөлгүй зориулалтын бус хамгаалалт хэрэглэх, /хатуу болон хэт зузаан шилбэ, тохой, өвдөгний хамгаалалт/
-Толгойгоор цохих / мөргөх /
-Толгойны хамгаалалтнаас / Шлям/ барьц авах
-Дэвжээг үл хүндэтгэсэн болон харьцааны зохисгүй байдал гаргах / амаар болон хэлбэрээр /
Оноо үнэлгээ өгөх /Өсвөр үе, эмэгтэйчүүдийн ангилалд /
Нэг оноо:
Эсрэг тоглогчийнхоо их биеийн хэсэгт хөлийн техникийг цэгийн мэдрэмжтэйгээр, зөв техникээр хаалтанд тулгарахгүйгээр хийсэн тохиолдолд
Эсрэг тоглогчийнхоо толгойн хэсэгт гарын цохилтыг цэгийн мэдрэмжтэйгээр, зөв техникээр хаалтанд тулгарахгүйгээр хийсэн тохиолдолд
Хоёр оноо:
Эсрэг тоглогчид хөлийн техникийг цэгийн мэдрэмжтэйгээр, зөв техникээр дээд түвшинд буюу толгойн хэсэгт хаалтанд тулгарахгүйгээр хийсэн тохиолдолд
Унасан хэвтээ байдалд буй тоглогчид техникийн өндөр үзүүлэлттэйгээр өрсөлдөгчийн хаалтанд тулгарахгүйгээр цохилт өшиглөлтийг амжилттай хийх
хэн ч харсан хэрвээ шингээсэн бол тухайн өрсөлдөгч хүнд байдалд орох нь илт харагдсан бол
Гурван оноо:
Цохилт өшиглөлтийн хүчээр хөнгөн саатал /шок/-д оруулах буюу үнэлгээ өгөхүйц тэнцвэр алдуулах.
Шидэлтийн мэхийг ойлгомжтой цэвэрхэн амжилттай хийж эсрэг тоглогчийг газарт хаясан үед
Цэвэр ялалт:
Цохилт өшиглөлтийн хүчээр өрсөлдөгчөө унагах буюу хүнд сааталд оруулан тоолуулсан бол
Шидэлтийн мэхийг нисэлттэй олон техникийн өндөр үзүүлэлттэй хийсэн бол
Авсан онооны нийлбэр 10 оноонд хүрсэн бол
Эмчийн дүгнэлтээр өрсөлдөгч нь тоглолтыг үргэлжлүүлэх чадваргүй болсон, өөрөө татгалзсан, дэвжээнд гарч тоглохыг дуудсанаас хойш 1 минут өнгөрсөн бол
Сануулга онооны харьцаа:
Нэг сануулга нь 1 оноотой тэнцүү байна.
Торгууль онооны харьцаа:
Нэг торгууль нь 3 оноотой тэнцүү байна.
Оноо үнэлгээ өгөх / Залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд/
Хагас оноо:
- Цохилт өшиглөлтийн хүчээр хөнгөн саатал /шок/-д оруулах буюу үнэлгээ өгөхүйц тэнцвэр алдуулах.
- Шидэлтийн ердийн мэхийг амжилттай хийх
- Унасан хэвтээ байдалд буй тоглогчид техникийн өндөр үзүүлэлттэйгээр өрсөлдөгчийн хаалтанд тулгарахгүйгээр цохилт өшиглөлтийг амжилттай хийх
Бүтэн оноо:
- Цохилт өшиглөлтийн хүчээр өрсөлдөгчөө унагах буюу хүнд сааталд оруулан 8 хүртэл тоолуулах
- Нисэлттэй шидэлтийн мэхийг амжилттай хийх
Цэвэр ялалт:
- Өрсөлдөгчөө тоглолтыг үргэлжлүүлэх чадваргүй буюу ухаангүй байдал /накаут/-д оруулан 10 хүртэл тоолуулах
- Оноо, торгуулийн хэмжээ цэвэр ялалтын харьцаанд хүрсэн үед
- Өрсөлдөгч тал татгалзах болон дэвжээнд урьснас хойш 1 минут өнгөрсөн бол
Дөрөв. Тэмцээний шагнал
-Өсвөр үе 6-7 нас хөнгөн болон хүнд жинд
-Өсвөр үе 8-9 нас хөнгөн болон хүнд жинд
-Өсвөр үе 10-11 нас хөнгөн болон хүнд жинд
-Өсвөр үе 12-13 нас хөнгөн болон хүнд жинд
-Өсвөр үе 14-15 нас хөнгөн болон хүнд жинд
-Залуучууд 16-17 нас жин харгалзахгүй
-Охидууд 6-7 нас жин харгалзахгүй
-Охидууд 8-9 нас жин харгалзахгүй
-Охидууд 10-11 нас жин харгалзахгүй
-Охидууд 12-13нас жин харгалзахгүй
-Охидууд 14-15 нас жин харгалзахгүй
-Охидууд 16-17 нас жин харгалзахгүй
-Эмэгтэйчүүд /Насанд хүрэгчид/ жин харгалзахгүй
-Насанд хүрэгчид: Хөнгөн жин /-65 кг хүртэл/
-Насанд хүрэгчид: Дунд жин /65-75 кг/
-Насанд хүрэгчид: Хүнд жин /75-кг-аас дээш гэсэн жингүүдийн 1, 2, 3 байр, цом, диплом, медаль, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнаж урамшуулна. Багийн дүнг медалийн онооны тоогоор тооцон гаргаж 1, 2, 3 байр, цом, диплом, медалиар шагнаж урамшуулна.
Мөн шилдэг ур чадвартай дайчин тоглогчийг шалгаруулж медаль, ивээн тэтгэгчдийн шагналаар шагнаж урамшуулна.
Шагналт байранд шалгарсан тамирчдын зэрэг цолыг холбооны дотоод журмын дагуу 1 шат ахиулан шагнана.
Тав. Клуб, Дасгалжуулагчийн үүрэг хариуцлага
Нийт оролцох тамирчдыг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өсвөр үе, охидууд, залуучуудын насны ангилалд оролцох тамирчдийг эцэг эхээр нь баталгаа гаргуулан заавал гарын үсэг зуруулсан байх, насанд хүрэгчдийн ангилалд оролцох тамирчдаар өөрсдөөр нь баталгаа гаргуулан мэдүүлэгт заавал гарын үсэг зуруулсан байх, мэдүүлгийг техникийн зөвөлгөөн дээр онлайнаар, тэмцээний бүртгэл дээр цаасаар авч ирнэ.
Техникийн зөвлөлгөөнд, тамирчдын 1% цээж зураг, бичиг баримтыг Иргэнийн үнэмлэх, Төрсний гэрчилгээ, Сурагчийн үнэмлэх, Оюутны үнэмлэх, ЭМД-ын дэвтэр болон /өсвөрийн тамирчдын хувьд эцэг эхийн баталгаа/ мэдүүлгийг авч ирээгүй бол, тамирчдын жин бүртгэлд тамирчин өөрийн биеэр ирээгүй бол тэмцээнд оролцуулах боломжгүй болно.
Тэмцээний өмнөх өдөр эрэгтэй тамирчдын жинг үзэж бүртгэл хийх тул тэмцээнд оролцох бүх насны эрэгтэй тамирчид заавал өөрийн биеэр, бичиг баримттайгаа ирж, жингээ үзүүлж бүртгэлд хамрагдана. Жин болон бүртгэлд хамрагдсан тамирчдыг сугалаанд оролцуулна. Өөрийн биеэр ирээгүй, бүртгэлд хамрагдаагүй тамирчдыг тэмцээнд оролцуулах боломжгүй Эмэгтэй тамирчид жин үзэхгүй тул зөвхөн бичиг баримттайгаа ирж бүртгэлд хамрагдаж сугалаанд оролцоно.
Тэмцээнд оролцогч хөдөө орон нутгаас ирэх баг тамирчдын замын зардал, аюулгүй байдал, тамирчдын байрлах байр, хоолыг баг тамирчид болон клубууд өөрсдөө хариуцна.
Баг тамирчдаа оролцуулах салбар клубууд заавал стандартын шаардлага хангасан шлям, бээлий, эмзэг эрхтэний хамгаалалт, хөлний хамгаалалт, шүдны хамгаалалт зэрэг хэрэглэлтэй байна. тамирчдынхаа тоглолтын үед өмсөж тоглох хэрэглэлүүдийг клуб болгон өөрсдөө бэлдсэн байх
Тэмцээн Зохион Байгуулах Комисс. |