[2018-11-01]
Үндэсний Бие Хамгаалах "Монгол-Зо" Урлагийн 2018 оны УАШТэмцээний Удирдамж
 
[2018-06-26]
Цол зэрэг ахиулан шагнах тухай
 
[2018-06-15]
Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд амжилттай оролцлоо
 
[2018-06-10]
WORLD SHIDOKAN KARATE CHAMPIONSHIP. CHAMPION
 
[2018-06-05]
Шидокан Каратегийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд оролцохоор явах гэж байна
 
 
 
 

 

                                                               

 Монгол-Зо Урлагийн Дайчин Тангараг

Үнэнч шударга, Эв нэгдэл, Эр зориг, Тэсвэр хатуужлыг эрхэмлэн дээдлэж, бэрхээс үл шантран, бие сэтгэлээ дайчлан суралцахаа андгайлъя!!!

Өөрийн дур хүслээр сонгон авсан энэ урлагийнхаа нэр хүнд, үйл амьдарлыг цэвэр ариун байлгахын тулд.. хууран мэхлэх, хувиа хичээх, айн сүрдэх, олон амлахыг хатуу цээрлэнэ.

Багш дасгалжуулагч, ахлах зэрэгтний үг, заан сургаж буй үйл бүхэн надад ёсчлон дагах хууль мөн.

 Андгайлъя!!!   Андгайлъя!!!   Андгайлъя!!!

 

 Эрт өмнө нь Монгол Цэргийн Эрдэм буюу үндэсний тулааны урлаг нь цэвэр дайн тулаан, зэвсэгийн шинж чанарыг агуулсан байсан бол орчин үеийн Монгол-Зо төрөл нь өнөөгийн нийгэм болон Монгол хүний бие бялдар, зан онцлогт тохирсон, Дэлхийн БХУ-ийн төрлүүдээс ялгагдахуйц өвөрмөц мэх, техник, онол, өмсгөл,  зэвсэг, ёс жаягтай мэргэжлийн болон сонирхогчийн хоёр чиглэлээр хөгжиж буй тулааны урлаг, спорт юм.

 Үүнийг тулааны урлаг сонирхогч бүхэн тайлбарлуулалтгүй ойлгож байгаа байх гэж бодно. Одоо дэлхий дахинд хөгжиж буй тулааны спортын бүх төрөл нь бие хамгаалах урлагийн аль нэг ойлголт, салбарыг -\мэх техник, дотоод хүч, хүч дагуулах, зэвсэг, ноцолдолгоо, бөх\ -тухайн улс, ард түмэн, нийгэмдээ тохируулан  салган хөгжүүлж байгаа нь хүнийг хэсэглэн хувааж байгаатай адилхан билээ.

Ардчилсан хувьсгалын дараа манай улсад Дэлхийн бусад орны бие хамгаалах урлагийн төрлүүд нэвтрэн орж хөгжих сууриа тавихтай зэрэгцэн Монгол-Зо  төрөл нь хөгжиж эхэлсэн бөгөөд  Монголоо гэсэн сэтгэл, зүтгэлтэй зарим багш нар түүхэн уламжлалт Монгол тулааны аргачиллуудыг  өөр өөрсдийн сурч мэдсэн арга дээр суурилан нэр оноож хөгжүүлэх гэсэн оролдлого манай улсад ч бас 90-д оны эхэн үед гарч байсан юм.

Жишээ нь: Банди-Зо гэсэн оноосон нэртэй урлаг гарч байсан. Энэ урлаг маань нэрнээсээ л алдаатай байсан гэж би боддог юм. Учир нь Банди гэсэн үг нь Төвд үг бөгөөд шарын шашинд анх орж сахил хүртэж буй хүний “Гэнэн” гэсэн сахилын нэр билээ.

Гэтэл манай ард түмний минь ёс заншилтай сүүлийн 3-аас  4 зууны туршид хамт амьдран уусаж ирсэн Буддын шашны энэ үг, нэр монгол хүний сэтгэхүйд их ойрхон сонсогдож байсныг тухайн үедээ мөн одоо ч үгүйсгэх аргагүй юм.

Монгол-Зо нэрний тухай:    

Орчин үеийн манай үндэстний тулааны урлагийн оноосон нэр бөгөөд “Зо” гэсэн товчлол нь Зорилго-Зохицол-Зодоон гэсэн гурван үгний утгыг илэрхийлнэ.

Одоо Монгол-Зо төрөл нь эрт үеийн Монгол Цэргийн Тулааны урлагаас ялгаатай нь одоогийн нийгмээс шалтгаалан уналгын эрдмийн салбар ойлголтоос бусад онол, зэвсэгийн төлөөллийг бүгдийг заан сургадаг юм.

Мөн дэлхийн тавцанд үндэснийхээ тулааны урлагыг спорт болгон гаргах зорилгоор мэргэжлийн тулааны үндсэн нэг дүрмээс гадна хүүхэд, идэрчүүд, Эмэгтэйчүүдийн  гэсэн цэвэр энэрэнгүй спортын жаягтай онооны өгөгдхүүнт дүрэмтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Сүлд, Билэгдэл:

Үндэсний тулааны урлагийн сүлд нь төвдөө зангидсан нударга бүхий арга билгийн хос загас болон тойрог, дэлхийн бөмбөрцөгөөс бүрдсэн цогц утга илэрхийлсэн тэмдэг юм.

Зангидсан нударга: шийдмэг зан чанартай дайчин, эв нэгдэлийг нэгэн цусны ахан дүүс мэт эрхэмлэн нэгдмэл хүчтэй байх утгыг

Арга билгийн хос загас:

Оюун ухаан болон хүч чадал буюу арга эв\мэх техник\-ийг хослуулан хэрэглэвээс агуу хүчийг олно гэсэн үндэсний түүхэн уламжлалт билэг тэмдэг юм. Мөн хорвоо дэлхийд дан ганц сайн зүйл үгүй бөгөөд муу үйл заавал хамт оршин байж нэг нь нэгийгээ ирлэн байдаг гэдгийг сануулах утгыг

Тойрог:

Алтан нарны шар өнгөтэй байх нь муу зүйлээс хүрээлэн хамгаалах, мөн мандан бадрах болон эцэс төгсгөлгүй хязгааргүй гэсэн утгыг

Дэлхийн бөмбөрцөг: Хүн төрөлхтөний бие хамгаалах урлаг нэг л зүйл гэдгийг болон Монгол-Зо урлагийн ирээдүйн зорилго гэсэн утгыг тус тус илэрхийлнэ.      

Монголын эртний уламжлалт Монгол Цэргийн Эрдэм буюу үндэсний тулаан Монгол-Зо урлагын тухай

 

Эртний түүх: Монгол үндэстэн эртнээс цэргийн зохион байгуулалтанд шилжсэн хүчирхэг овог, аймгуудаас бүрдэж байсан бөгөөд чухамхүү тэр үеээс л Монгол-Зо урлагийн үндэс суурь тавигдаж эхэлсэн юм.

Тодруулвал: аливаа дайн тулаан болон бусад үйлээр шалгарсан баатар цолтонгууд нь өөрийн үр хүүхэд болон овог, аймагтаа өөрийн эзэмшсэн зэвсэгтэй болон зэвсэггүй тулалдах сонгодог арга мэхүүдийг заан сургахыг үүргээ гэж үздэг бичигдээгүй хуультай байсан бөгөөд хүүхэд багачуудыг тэмцэлдэх урлагт болон бие бялдарыг нь өв тэгш боловсруулах дадлагыг ихэд хийлгэдэг байсан.

Товчхондоо эцэг нь хүүдээ өөрийнх нь аав урьд нь яаж сургаж, өсгөж байсан тэр л уламжлалаар өөрийн сурч мэдсэн амьдралд хэрэг болох бүх зүйлийг багаас нь зааж сурган хүүдээ уналга, зэвсэгийг нь бэлдэн өгч, түүнийгээ хэрхэн эзэмших, арчлах цаашилбал өөрийнх нь амийг олон удаа аварч байсан хувийн нууц аргаа зааж эзэмшүүлдэг байсан бөгөөд түүнээс цааших сургалтыг нь нэгдсэн байдлаар түрүүн хэлсэнчлэн овог, аймгийн шалгарсан баатар, багш дахин боловсруулдаг байсанд манай үндэстний сургалтын систем оршиж байсан юм.

Монгол үндэстэний минь оршин  тогтнож ирсэн, мөн нэгэн цагт Дэлхийд хамгийн хүчирхэг их гүрнийг байгуулж чадаж байсны  агуу нууц бол их энгийн зүйл, тодруулж хэлэх юм бол уламжлагдаж ирсэн өв соёл, ёс заншил, жирийн ахуйд оршиж байсныг одоо тэр болгон ойлгож чадахгүй байгаа юм шиг надад санагддаг юм  та  бүхэн ч үүнд гайхаж байж магадгүй юм.

Тулааны урлаг, БХУ-ийн түүхийн талаар өгүүлж явснаа яагаад гэнэт энэ сэдэв рүү орчихов  оо гэж...Тэгвэл Бие Хамгаалах урлаг гэдэг маань энэ бүхэнтэй салшгүй холбоотой, нэгэн цогц зүйл гэдгийг л заавал ойлгосон хүн тулааны урлагийн жинхэнэ мастер, мэдлэгтэн болно гэдгийг л ойлгуулах гэсэн юм.

Тайлбар: Манай үндэстэн нь үр хүүхдээ өсөхөөс нь эхлэн биеэ авч явах, ахмад настанаа хүндлэх ёс, байгаль ертөнц түүнд орших агуу хүч, түүний нууцын тайлал, өөрийгөө болон гэр бүлээ байгалийн гамшиг болон хортон дайснаас хэрхэн хамгаалах, урьдчилан сэргийлэх, амьдрах орчиноо өөрсөндөө  сонгож, байгалд ил орших хор, хортон өвс ургамлыг заан таниулах, хоол идээнээс, дайн тулаан, ахуйн гэмтэл ослоос үүдэлтэй, болон бусад өвчин эмгэгийг хэрхэн анагаах, зэрэг бүхий л шинжлэх ухааны өргөн хүрээг хамарсан суурь мэдлэгийг одоогийн хэллэгээр бол вакумжуулсан сургалтаар буюу  өрх гэртээ насанд хүрэхээс нь өмнө төгс олгодог байсан уламжлал нь нийгэм хөгжиж өөрчлөгдөхийн хэрээр алдагдан бүдгэрсээр түүнтэй хамтаар  БХУ-ийн ойлголт нь биднээс алслан холдож байгаа юм.

Жишээ: Орчин үед гэрт байгаа хутга хайч, сүх зэрэг ахуйн хэрэглээний багажнуудаа хэрхэн яаж ирлэхийг аав нь хүүдээ зааж  сургаж өгдөг уламжлал болон чаддаг аав нэг үеээр байтугай алдагдаж алга болсоноор мах идэх болон хоолоо бэлдэхдээ  хутга нь хэрчиж даахгүй, түлээний сүх нь модоо цавчиж чадахгүй, мод хөрөөдөхөд хөрөө нь зуурч хамаг тэнхээг нь барах, нэг даавуу хайчлах гэж гараа холгох зэрэг олон бэрхшээл манай үндэстний гэр бүлд учирч байна.

Харин эрт дээр үед энэ гэрийн сургалт, уламжлал алдагдсан байсан бол яах вэ  өөрийгөө хамгаалах сэлэм, жад, сум нь иргүйгэээс болж ганц өөрөөр нь тогтохгүйгээр  хохирол амсах нь ойлгомжтой юм. Харамсалтай... амиа л алдах байсан.  голомт сүйрэх байсан.. үндэс угсаа тасрах байсан...

Тиймээс Монголчуудын цэргийн эрдэм, тулалдах урлаг нь дэлхийд гайхагдаж ертөнцөд суугаа  бадруулж харин дараа нь түүхийн улбаанд Их Монгол улсаас минь их хэмээн одоо нэрлэгдэх болсон хөрш гүрнүүдийн хортой, явуулсан бодлогын уршигаар олон зууны туршид алдагдан өнөөг хүрч ирсэнийг хэн бүхэн мэддэг билээ ч, мэдэхгүй нь мэдтүгэй гэж би бичиж байна.

Алсыг харж нэрээ, хойчоо боддог үндэстэн билээ бид.. нэр хугархаас яс хугар гэдэг үг юутай үнэн

Мөн бидний нүүдэлчин амьдарлын онцлог, ахуйн хэв маяг нь бидний үр хүүхэд, залуусыг бэлтгэх нэгэн шат дамжлага байсан юм.

Монгол эр хүн хэрвээ 13 нас хүрсэн бол эр цэргийн дансанд албан ёсоор орж харин 60-н нас хүрмэгц хасагддаг байсан нь тухайн үеийн монгол хүний биеийн бойжилт болон өсөлт одоогийнхоос харьцангуй илүү байсны тод жишээ юм.

Тухайн үедээ Монгол Цэргийн Эрдэм буюу орчин үеийн Монгол-Зо урлаг нь Байгаль шинжлэл, Хүний биеийн бүтэцийн ухаан, Бодисын ухаан болон дагалдах шинжлэх ухаан дээр суурилсан

1.    Зэвсэгийн эрдэм  

2.    Уналгын эрдэм  

3.    Биеийн эрдэм гэсэн гурван том салбар чиглэлтэй нэгэн цогц урлаг болон хөгжиж чадсаны үр дүнд Их Монгол Улс олон зууны турш хүчирхэг байсан билээ.