Монгол-Зо Урлагийн Дэлхийн Холбоо нь Монгол Улсын иргэн, Монгол-Зо урлагийн гавъяатан болон Дэлхийн бүх Бие Хамгаалах Урлагийн төрлөөр өндөр амжилтыг үзүүлэн эх орон, үндэстнээ төлөөлөн яваа Мастеруудад Мастеруудын Зөвлөлөөс явуулсан санал хураалтын дүнгээр шалгарсан шилдэг нэгэнд өгдөг Үндэсний Хэмжээний Цол, Өргөмжлөл юм.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 25 мастер Монгол Улсын мэргэшсэн мастер цолыг аваад байгаа юм.
Эртний үндэстний баатар, Одоогийн мастер тулаанчид минь алдар суугаа цуурайтуулж, Дэлхийд өндрөөр эрэмблэгдэж байх болтугай....
Дугаар 001. Боржигин Дархижавын Отгонбаяр

ХАРЪЯАЛАЛ: Монгол Улс. Улаанбаатар хотод 1969-04-09-ний өдөр төрсөн. Эртнээс уламжилж ирсэн Монгол Цэргийн тулааны урлагийг орчин үеийн Монгол-Зо спорт болгон хөгжүүлэгч. Оргил цол хар бүстэй.
АЛБАН ТУШААЛ: Бие Хамгаалах Монгол-Зо Урлагийн Дэлхийн Холбооны Ерөнхийлөгч, Монголын Үндэсний Бие Хамгаалах Урлагийн Холбооны Тэргүүн, Хос Ирвэс ХХК-ны Ерөнхий Захирал
ЦОЛ, ГАВЪЯА ШАГНАЛ: Нүүдлийн соёл иргэншлийн акедемийн Номч мэргэн акедемич, Дэлхийн Чингис Хааны Акедемийн жинхэнэ гишүүн, Монголын Үндэсний Спортын Хорооны Удирдах Зөвлөлийн Гишүүн, Монголын Үндэсний Олимпийн Хорооны гишүүн, Олон Улсын Хэмжээний мастер, Биеийн Тамир Спортын Тэргүүний ажилтан, Төрийн Алтан гадас одон, Олимпийн Хорооны Алтан Очир одонтой.
Дугаар 002 Боржигин Дархижавын Алтанхүү
Дугаар 003 Чулуунбаатарын Батзориг
|